Sumi Beauty уруул шивээс хэрхэн хийдэг вэ?
Алхам 1: Зөвлөгөө авч, уруулын шивээсний өнгө сонгох
Манай артист таны уруулын байдлыг шалган, уруулын өнгө, хэлбэрийн талаарх зөвлөгөө өгөн ярилцана.
Алхам 2: Уруулыг цэвэрлэж, ариутгана
Уруулын шивээсний явцад бактери үүсэхээс сэргийлж уруулыг тань цэвэрлэн ариутгана
Таны уруулыг халдваргүйжүүлсний дараа артист мэдээ алдуулагч тос түрхэж өгөн 15-20 турш байлгана.
Алхам 4: Уруул хэлбэржүүлэлт
Артист таны уруулыг нүүрний хэлбэрт тань тохируулан зурж өгнө.
Алхам 5: Уруулын шивээс хийлгэх
Артист шивээсний зүүг уруул дээр хөнгөн хөдөлгөх бөгөөд энэ нь уруулын арьсны дээд давхаргын өнгийг өөрчилж буй юм. Уруул шивээсний үйл явц нь хүн биеийн онцлогоос хамааран 45-60 минут үргэлжилнэ.
Алхам 6: Шивээс хийлгэсний дараах уруул арчилгаа
Шивээсний үйл явц дууссаны дараа артист 10-15 минутын турш урууланд тэжээл өгөх өнгөлөгч түрхэнэ.